Лабораторид шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам,Япон улсын Сисмекс корпораци хоорондын хамтын ажиллагааны хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгэрээнд ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар тус корпорацийн тэргүүн дэд захирал Масаёши Хаяаши нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Эрүүл мэнд, спортын яамтай тус корпораци нь 2008 оноос эхлэн цусны ерөнхий шинжилгээ, 2011 оноос цусны биохимийн шинжилгээний чанарын гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд, эрүүл мэндийн салбарт лабораторийн оношлогоо шинжилгээний чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэроруулсаар ирсэн.
Сайд Ц.Оюунбаатар гэрээг үзэглэж “Бид өнөөдөр 2014 онд байгуулсан гэрээнд заасны дагуу дахин нэг төрлийн шинжилгээний чанарын хяналтын тогтолцоо бүрдүүлэхэд хамтран ажиллахаар тусгаж,элэгний хепатит В болон С вирус, ХДХВ/ДОХ, тэмбүү гэсэн 4 халдварт өвчний шинжилгээний чанарын гадаад хяналтыг хэрэгжүүлэхээр гэрээнднэмэлт, өөрчлөлт оруулж байна. Сисмекс корпораци нь лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн чанартай шинжилгээ хийх талаар манай мэргэжилтэнгүүдэд сургалт явуулж байгаа нь бидэнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт болж байгаа төдийгүй, манай лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулахад их ач холбогдолтой гэдгийг онцлов. Тэрбээр бидний хамтын ажиллагааны хүрээнд2008 онд Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр чанарын баталгаажилтын лавлагаа лаборатори байгуулан гурван анализаторыг суурилуулж чанарынгадаад үнэлгээг явуулснаас хойш чанарын 15 дах удаагийн гадаад үнэлгээг,2011 ондхамтран Биохимийн шинжилгээний Чанарын гадаад хяналтын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр гэрээг байгуулж, биохимийн шинжилгээний чанарын 9 дэх удаагийн гадаад үнэлгээг амжилттай явуулаад байна гэлээ.
Ийнхүү энэ удаагийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орсноор чанарын гадаад хяналт хийхэд шаардлагатай иммунологийн бүрэн автомат анализаторыгХалдварт өвчин судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төвд тус бүр үнэ төлбөргүй суурилуулж, лабораторийн тоног төхөөрөмж, чанарын хяналтын материал,тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний сэлбэг хэрэгслийг гэрээний хугацаанд үнэ төлбөргүйгээр нийлүүлэхээр боллоо.
Мөн энэүеэр өдөр лабораторийн чанарын удирдлагын тогтолцоо, хүчин чадлыг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийгХалдварт өвчин судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн удирдлагуудадхүлээлгэн өглөө.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Сисмекс Корпорацийн тэргүүн дэд захирал Масаёши Хаяаши болон бусад албан хүмүүс оролцсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ