Онцгой байдлын албан хаагчид охиныг буулгаж аюулгүй болгожээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу Сансарын шатахуун түгээх станцын урд байрлах есөн давхар орон сууцны дээвэр дээр дунд сургуулийн сурагч байж болзошгүй охин амиа хорлохыг завдсаныг онцгой байдлын аврагчид авран хамгаалж ажиллалаа.
Тэд охины сэтгэл санааг нь тайвшруулах чиглэлээр шууд харилцан ярих маягаар ажиллажээ. Хэрвээ тэр охин үсэрсэн бол онцгой байдлынхны хашааны хоёр талд дэлгэсэн дэвсгэрийн голоор, төмөр сараалжин хашаан дээр унах магадлал маш өндөр байсан аж.
Уг хэрэгт Онцгой байдлынхан ойролцоогоор 30-40 минут ажилласан байна. Аврах ажиллагаанд ээж болон найз залуу нь оролцжээ. Одоо цагдаагийн байгууллагад энэ хэргийг шилжүүлжээ.
Сүүлийн үед Нийслэлийн онцгой байдлын газарт өндрийн энэ төрлийн дуудлага ирсээр байгаа бөгөөд тухайлбал, амиа хорлохоос гадна бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдах гэж байна гэсэн дуудлага ихэссэн гэлээ. Энэ нь ар гэрийн шууд харилцаа, бага насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл гэх мэт олон шалтгаанаас үүдэлтэй болохыг албаныхан хэллээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ