Цагдаагийн алба хаагчид танхайрсан этгээдийг газар дээр нь баривчилсан

"Хоёр хүүхдээ хөтлөөд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал 94-94 ӨВР дугаартай машины жолооч зам тавьж өгөөгүй учир уурандаа машиныг нь цохиод авсаных нь төлөө жолооч гарч ирээд хүүхдүүдийнх нь нүдэн дээр аавыг нь ийнхүү хэрцгийгээр зодсон байна. Энэхүү балмад этгээдийг таньж мэддэг нь хуулийн байгууллагад нь мэдэгдэж зохих хариуцлагыг нь хүлээлгэх ёстой" гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 хэлтсийн хэв журмын цагдаагийн алба хаагчид гуравдугаар сарын 09-ний 18:00 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 3-р сургуулийн орчим зам дээр зодоон болж байгааг шалгахад иргэн М-ийг, ХУД-11. хороонд суух нь маргалдаж зодож танхайрч байсныг газар дээр нь таслан зогсоож ажилласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ