Дэлхийн байгаль орчны өдөр Монголд

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн байгаль орчны өдрийг 2013 оны зургаадугаар сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Нэг. Дэлхийн байгаль орчны өдрийн тухай
Жил бүрийн 6 дугаар сарын 5-нд болдог Дэлхийн Байгаль орчны өдөр нь дэлхий даяараабайгаль орчныг хамгаалах бүтэн жилийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилдаг, зорилтоо дэвшүүлдэг томоохон үйл ажиллагаа юм.
Дэлхийн Байгаль орчны өдрийг 1972 оноос эхлэн НҮБ-ын санаачилгаарулс орнууд тэмдэглэж ирсэн бөгөөд энэ өдөр байгаль орчны тулгамдсан асуудалд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж,улс төрийн зөв шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг.
Түүнчлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөрдамжуулан байгаль орчны тулгамдсан асуудлуудаддэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах,тогтвортой хөгжлийг дэмжих зорилго агуулдаг. Түүнчлэн дэлхий нийтэд танил болсон, үр дүнтэй хэрэгжиж байгаа олон санал санаачлага, үйл ажиллагааг идэвхижүүлэх,байгаль орчны асуудлаар дэлхий нийтээрээ үзэл бодлоо илэрхийлэх,мэдээлэл солилцох боломжийг дэмжихэд хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэдэг.
2012 оны Дэлхийн Байгаль орчны өдрийг Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Бага хурлын өмнө Бразил Улс эх орондоо хүлээн авч,тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаль орчны салбар дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дээд шагнал болох “2012 оны эх дэлхийн бодлогын манлайлагч” шагналыг хүртсэн юм. Уг арга хэмжээний үеэр 2013 оны Дэлхийн Байгаль орчны өдрийг Монгол Улс эх орондоо хүлээн авч зохион байгуулах хүсэлтийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт Монгол Улсын Ерөнхийлөгчтавьжээ.2013 оны 1 дүгээр сард болсон Давос дахь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мөн энэ талаар дахин ярилцан саналаа дэвшүүлсэн байна.
2013 оны 2 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Кени Улсад зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр болсон Байгаль орчны сайд нарын Дэлхийн чуулганы үеэр энэ жилийн Дэлхийн Байгаль орчны өдрийг Монгол улс эх орондоо хүлээн авч зохион байгуулах болсон тухай НҮБ- ын Байгаль орчны хөтөлбөр албан ёсоор зарласан байна.
Дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан хамгийн томоохон тэмдэглэлт өдрийн 2013 оныуриа нь “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бодъё, хэрэглэе, хэмнэе /Хоол, хүнсний хаягдлыг багасгая/” бөгөөд энэ нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон бусад хамтрагч байгууллагуудаас энэ оны эхээр санаачилсан хоол хүнсний хаягдал, хомсдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй олон улсын аянтай агуулга, утга санаатай хувьд нийцэж байгаа юм. Мөн нүүрстөрөгч багатай, нөөцийн үр ашигтай байдлыг бүрдүүлсэн ирээдүйд шилжих нэгэн угтвар нөхцөл болсон хоол хүнсний хаягдлын асуудлыг хэлэлцсэний дүнд тус хөтөлбөрөөс уг уриаг санаачлан гаргасан болно.
Хоёр. Өдрийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ:
2013.06.01-ны өдөр: Сүхбаатарын талбайдОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон Дэлхийн Байгаль орчны өдөрт зориулан өсвөр насны хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн,залуучуудын дунд flashmobs зохион байгуулна. Энэ өдрийн хөтөлбөрүүдийг БОНХЯ-ны www.mne.mn сайтаас дэлгэрэнгүй үзэх боломжтой.
2013.06.02-ны өдөр: Улаанбаатар-2013”олон улсын Марафонгүйлтийн тэмцээн болно. Энэхүү арга хэмжээнд нийт 400 гаруй гүйгч үүний дотор 12 орны 100 гаруй тамирчин оролцоно. Энэ арга хэмжээний онцлог нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн сайн санааны элч, Дэлхийн холын зайн марафон гүйлтийн 2011 оны рекордыг шинэчлэн тогтоосон Кени Улсын тамирчин Патрик Макау оролцох гэж байна.
2013.06.03-ны өдөр: Хот хөдөөгийн 800 гаруй төлөөлөгчид болон гадаадын зочид оролцсон“Ногоон хөгжил” Үндэсний чуулган Төрийн ордноо болно. Уг чуулганаар “Ногоон соёл иргэншилийн үзэл баримтлал”, “Тогтвортой хөгжил дэх шинжлэх ухаан, бодлогын цогц асуудал”, “Экосистемийн үйлчилгээний төлбөр” үндсэн илтгэлүүд хэлэлцэгдэнэ. Түүнчлэн “Ногоон хөгжил:Олон улсын туршлага ба үндэсний загвар”, “Ирээдүйн Монгол:Тогтвортой хөгжлийн 10 жилийн судалгаа, хөтөлбөр”, “Тогтвортой хөгжлийн боловсрол” салбар хуралдаанууд болно.
“Байгаль орчин” сэдэвт үзэсгэлэн, байгаль орчны салбарт гадаад улс орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буйтөсөл хөтөлбөрийн танилцуулга Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
2013.06.04-ны өдөр: 14-18 цагт ГХЯ-ын Зөвшилцөл танхимд“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга хууль”-ийн хэлэлцүүлэг;
14-18 цагт Төрийн ордонд “Сэргээгдэх эрчим хүч–ногоон хөгжил” ярилцлага, хэлэлцүүлэг;
15-17 цагт НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнерийн нээлттэй илтгэл MУИС- ийн Дугуй зааланд тус тус зохион байгуулагдана.
2013.06.05-ны өдөр: – Дэлхийн байгаль орчны өдрийн зочид, төлөөлөгчидХустайн нурууны Байгалийн цогцолбо газартТахь нутагшуулж байгаа үйл ажиллагаатай танилцаж,Монгол айлд зочлонуламжлалт нүүдэлчдийн амьдрал ахуйг үзэж сонирхоно.
Дэлхийн Байгаль орчны өдрийн албан ёсны нээлтийн ажиллагаа-ГХЯ-нд зохион байгуулагдана. Уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер нар нээнэ.
- Дэлхийн байгаль орчны өдрийн хэвлэлийн бага хурал –ГХЯ-нд тус тус зохион байгуулагдах гэж байна.
Гурав. Ирэх зочид, төлөөлөгч:
- Япон Улсын Байгаль орчны дэд сайд Яцү Рюутаро;
- Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгаль хамгаалах яамны өндөр албан тушаалтнууд;
- НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер;
- Нэгдсэн үндэстний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн сайн санааны элч, Дэлхийн холын зайн марафон гүйлтийн 2011 оны рекордыг шинэчлэн тогтоосон Кени Улсын тамирчин Патрик Макау;
- Профессор Сандер Ван Дер Лею – Аризонагийн их сургуулийн Тогтвортой байдлын сургуулийн декан, “Дасан зохицох комплекс систем” санаачлагын дэд захирал;
- Др Петер Карейва – Начуре Консервансу байгууллагын судлаач;
- Профессор Нордин Хасан – Олон улсын Шинжлэх ухааны консулын Ази, Номхон далайн бүсийн захирал;
- Др Карл Линдберг -НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагын Шведын Үндэсний комиссын тусгай зөвлөх;
- Килапарти Рамакшна -НҮБ- ын Ази, Номхон далайн ЭЗНК –ийн Зүүн ба Хойд Азийн дэд бүсийн захиралнар Дэлхийн байгаль орчны өдөртурилгаар тус тус оролцоно.
Түүнчлэн энэхүү арга хэмжээг CCTV, Франц-24, Аль жазира, Синхуа зэрэггадаадын 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурталчилна.
Дөрөв. Монгол Улс хүлээн авч зохион байгуулахын ач холбогдол
Монгол Улсын тухайдуул уурхай зэрэг эдийн засгийн томоохон салбаруудаа Ногоон эдийн засагт шилжүүлэх, түүнчлэн хүүхэд залуучуудын байгаль орчны талаархи мэдлэг, мэдээллийг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд энэхүү өдрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой болох юм.
Тухайн өдрийг эх орондоо хүлээн авч тэмдэглэн өнгөрүүлэх нь байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж буй өөрийн орны үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд сурталчлах, олон улсын зүгээс дэмжлэг туслалцаа авахад чухал ач холбогдолтой юм.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс жил бүр Дэлхийн Байгаль орчны өдөрт зориулан өөрийн вэб хуудсаа /www.unep.org/ шинэчилдэг бөгөөд энэ оны эхний хагас жилд дунджаар 7-8 гаруй сая гаруй хандалттай байна. Мөн бүсийн олон улсын шинж чанартай 4000 орчим вебсайт дэмжиж ажилладаг болон цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан 60 орчим сая сэтгэгдэл хүлээн авсан статистик үзүүлэлт байдаг. Энэхүү мэдээллийн урсгал нь зөвхөн байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлд хийж гүйцэтгэж буй арга хэмжээг таниулаад зогсохгүй Монгол Улсын соёл, түүх болон тогтвортой хөгжлийн хэв маягыг хадгалж ирсэн уламжлалт аж амьдралыг дэлхий дахинд суртчилах өргөн боломж нээгдэх юм.
“2013 ОНЫ ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР”-ИЙГ МОНГОЛ УЛС ХҮЛЭЭН АВЧ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
(2013 оны 5 дугаар сарын 27-ны байдлаар)
Цаг |
Арга хэмжээ |
Зохион байгуулагдах газар |
Хариуцах яам, агентлаг, байгууллага |
2013 оны 6 дугаар сарын 01-ны өдөр, Бямба гараг |
|||
11:00-16:00 |
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон Дэлхийн Байгаль орчны өдөрт зориулсанӨсвөр насны хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулах Залуучуудын дунд flashmobs зохион байгуулах |
Сүхбаатарын талбай
|
Хүүхдийн төлөө Үндэсний газар
|
11:00-17:00 |
Хүүхэд багачуудад зориулсан автобус аялал: -Экологийн боловсролын төв (байгалийнмузей, цэцгийн хүлэмж); -Цэнгэг ус, байгаль хамгаалах төв (зургийн уралдаан); -Хүүхдийн урлан бүтээх төв(зургийн үзэсгэлэн); -Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (цахилгаанаа хэмнэе, усаа хэмнэе, хог хаягдлаа янзлая, мазаалай гэх мэт өртөөнүүд ажиллана); |
Сүхбаатарын талбай – 4 автобус 1 цаг тутамд үйлчилнэ |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам |
|
Зарим музей үзвэрийн газрууд 18 нас хүртэлх хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ |
Байгалийн түүхийн музейнээс бусад музей |
Соёл, спорт, аялал жуулчлалын яам |
2013 оны 6 дугаар сарын 2-ны өдөр, Ням гараг |
|||
09:00-11:00 |
Мод тарих ёслолын арга хэмжээ
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн |
Гадаад харилцааны яам
Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар |
11:00-18:00 |
“Улаанбаатар-2013”Марафон гүйлт Бүх нийтийн гүйлт Унадаг дугуйны өдөрлөг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан арга хэмжээ ??? |
Улаанбаатар хот
Үндэсний соёл амралтын хүрээлэн |
Соёл, спорт, аялал жуулчлалын яам
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
10:00-17:00 |
Машингүй Улаанбаатар
|
Төв зам, их бага тойруу |
Замын цагдаагийн газар |
10:00-17:00 |
Аймаг бүрт хүүхэд залуучуудыг хамруулсан арга хэмжээг зохион байгуулах |
|
АймгуудынЗасаг Даргын Тамгын Газар
Аймгуудын Хүүхдийн төлөөтөв |
2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр, Даваа гараг
|
|||
09:00-17:00
|
Ногоон хөгжлийн асуудлаарх Үндэсний чуулган
|
Төрийн ордон
|
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам |
11:00-17:00 |
“Байгаль орчин” сэдэвт үзэсгэлэн, байгаль орчны салбарт гадаад улс орон олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буйтөсөл хөтөлбөрийн танилцуулга |
Сүхбаатарын талбай |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам |
18:00-20:00 |
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хүлээн авалт
|
Корпорэйт зочид буудал |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам |
2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр, Мягмар гараг
|
|||
07:00-12:00 |
Салхин цахилгаан станцын нээлтийн арга хэмжээ |
Төв аймгийн Сэргэлэн сум Салхит |
Эрчим хүчний яам |
14:00-18:00 |
Хариуцлагатай уул уурхай: “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хууль”-ийн хэлэлцүүлэг |
Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхим |
Уул уурхайн яам |
14:00-18:00 |
“Сэргээгдэх эрчим хүч–ногоон хөгжил” ярилцлага, хэлэлцүүлэг |
Төрийн ордон |
Эрчим хүчний яам |
15.00-17.00 |
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер нээлттэй илтгэл тавих |
МУИС Дугуй танхим |
МУИС-ийн Тогтвортой хөгжлийн институт |
17.30 |
Хустайн нурууны БЦГ-ын зүг гадаадын зочид хөдлөх (УБ хотоос 100 км газарт), хоноглох |
|
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам |
2013 оны 6 дугаар сарын 5-ны өдөр, Лхагва гараг |
|||
08:00-10:00 |
Хустайн нурууны БЦГ-т тахь нутагшуулж байгаа үйл ажиллагаатай танилцах
|
Хустайннурууны БЦГ |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам |
10:00-13:00 |
Дугуй ширээний уулзалт – “Байгаль орчныг хамгаалах үйл хэрэгт ТББ/ИНБ-уудын оролцоог нэмэгдүүлэх боломж ба бэрхшээл” |
НҮБ-ын хурлын заал |
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр |
10.00 – 12.00 |
Монгол айлд зочлох, монгол ахуй зан үйлтэй танилцах |
Хустайн нурууны БЦГ-ын орчны бүс |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам |
16:00-17:00 |
Дэлхийн Байгаль орчны өдрийн албан ёсны нээлтийн ажиллагаа
|
Гадаад харилцааны яам |
Гадаад харилцааны яам
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам |
17:00-18:00 |
Хэвлэлийн бага хурал - Дэлхийн байгаль орчны өдрийнтухай мэдээлэл - “Биологийн олон янз байдал” Гэрэл зургийн үндэсний уралдаан Монголика-2013-ыг зарлах |
Гадаад харилцааны яам |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам |
|
Бүсийн төвүүдэд ногоон хөгжлийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулах |
Архангай Ховд |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам АймгуудынЗасаг Даргын Тамгын Газар |
18:00-20:00 |
Монгол Улсын Ерөнхий сайдын хүлээн авалт |
|
Гадаад харилцааны яамны Төрийн дипломат ёслолын газар |
“БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ГЭР БҮЛ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
БОНХЯ харьяа газар болон ИНБ-тай хамтран 2013 оны 6-р сарын 1-ны өдөр “Байгальд ээлтэй гэр бүл” арга хэмжээг зохион байгуулна. Энэ өдөр 11-17 цагийн хооронд “Байгальд ээлтэй гэр бүл” гэсэн чимэглэл бүхий 4 автобус Соёлын төв өргөөний хойд зогсоол дээрээс үйл явдал болох газрууд руу хүүхдүүдийг үнэгүй хүргэнэ.
Нэг.Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв
|
|||
Зохиогдох үйл ажиллагаа |
Хаана/ холбогдох утас |
||
Мэдээлэл, сурталчилгааны 4 өртөө зохион байгуулна. Үүнд:1. Усны зөв зохистой хэрэглээг сурталчлах “Дусалхүү” өртөө 2. Эрчим хүчний зохистой хэрэглээний “Залгаврыг салга” өртөө 3. Хог хаягдлын мэдээлэл сурталчилгааны “Шоргоолжхон ” өртөө 4. Ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн “1 метр квадрат” өртөө
Өртөө болгон дээр хүүхдүүдийн дунд уралдаант тоглоом явуулж, шагнал урамшуулал олгож, хүүхдүүд Мазаалайн хүүхэлдэйн чихмэлтэй зургаа авахуулна. |
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Өртөө болгон дээр Асар майхан байрлуулсан Утас: Э.Шинэцэцэг, 88111893 |
||
Хоер.Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв
|
|||
Зохиогдохүйл ажиллагаа |
Хаана /холбогдох утас |
||
1.Төвөө танилцуулах, музей үзүүлэх 2. Байгаль орчны сэдэвтэй хүүхэлдэйн кино үзүүлэх 3. Хүүхдүүд өөрийн сонголтоор доорхи хэсэгт очиж уралдаан тэмцээнд хамрагдана.
|
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн Их танхимд /Хүүхдүүдэд хөнгөн зуушаар үйлчилнэ/ Л. Туул, 99116518 |
||
Гурав. Байгаль хамгаалах сан
|
|||
Зохиогдох үйл ажиллагаа |
Хаана/ холбогдох утас |
||
Хүүхдүүдийн дунд зарласан зургийн уралдааны үзэсгэлэн |
Хүүхдийн урлан бүтээх төв Утас: н.Жаргал, 88052473 |
||
Дөрөв. Экологийн боловсролын төв
|
|||
Зохиогдох үйл ажиллагаа |
Хаана/ холбогдох утас |
||
|
УБ, 11-р хороолол Экологийн боловсролын төвийн байранд Утас: Ж.Оюунбилэг 88829318 |
||
Тав. Хүүхдийн төлөө Үндэсний төв, Дэлхийн зөн, БОНХЯ
|
|||
Зохиогдох үйл ажиллагаа |
Хаана/ холбогдох утас |
||
Хүүхдийн оролцооны “Бид гэр бүлдээ жаргалтай” хотхоны нээлт /хөтөлбөрийг хавсаргав/
|
Сүхбаатарын талбай 11-12.30 цагийн хооронд |
Зохион байгуулагч: БОНХЯ-ны “Байгаль орчны боловсролыг дэмжих жил”-ийн үйл
ажиллагааг зохион байгуулах Ажлын хэсэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ