"Хятадуудын бэлтгэдэг дэлхийн хүн"

Бээжингийн нэгэн компанид хурлыг даргалагч нь Америк , хурлын тэмдэглэл хөтлөгч нь Япон, илтэгч нь Солонгос, материал бэлтгэгч Хятад хүн байх ажээ. Энэ бол өнөө цагийн Бээжин хот. Хуралд оролцож буй хүмүүс арьсны өнгө, гар хөлийн хөдөлгөөн, сэтгэл хөдлөл гэх мэтээр тэс өөр боловч тэдний харилцаж буй хэл нь Англи хэл. Цонхоор үзэгдэх Хятад маягийн сүр бараа ихтэй байшин барилгуудыг харахгүй л бол би ч өөрийгөө Бээжинд байгаагаа мартана.
“Үндэстэн дамнасан корпорацийн” баялаг нь” үндэстэн дамнасан иргэн”.
Энэ бол шинэ цагийн Хятадын Дэлхийн хүн гэдэг ухагдахуун. Дэлхийн хүнийг зарим нь бүр “Олон улсын эрх чөлөөт хүн” ч гэж нэрлэнэ. Эдгээр хүмүүс бол 21-р зууны эрх чөлөөт, шинэ хүн төрөлхтөн юм. Дэлхийн хүн гэж тэгээд хэн юм бэ?

Өдөр бүр Кэй Эф Си шарсан тахиа идэж, цаг тутам кофе ууж, үнэтэй машинаар гангарч, брэнд хувцсаар гоёж, дээд зэрэглэлийн сархад шимж, тансаг үнэртэн биендээ шингээх л биз дээ? гэх хүн Хятад оронд цөөнгүй.

Харин шинэ нийгэмд өндөр мэдрэмжтэй, олон улсын харилцааг ойлгодог байх гэсэн тоглоомын дүрэм мөрдөгдөнө. Үүний дараа хүссэн ажлаа өөрөө сонгодог, хүссэн газраа хүрч, амьдрах газраа өөрөө сонгож чаддаг хүн л дэлхийг алмайруулж чадна.

Тэгвэл дэлхийг ч алмайруулж чадах ДЭЛХИЙН ХҮН гэж хэн юм бэ?.
Дэлхийн хүн заавал чөлөөтэй сэтгэдэг нээлттэй байх хэрэгтэйгээс гадна олон улсын мэлмийтэй байх хэрэгтэй юм. Олон улсын мэлмий гэдэг нь өөр хоорондоо харилцан адилгүй олон соёлыг ойлгодог байх өргөн хараатай, өөрөөр хэлбэл өргөн цар хүрээтэй сэтгэдэг, ойлгодог байх, даян дэлхийг олон өнцөгөөс хардаг байх, тэнгэрийн доор ганцхан чиний төрсөн нутгийн соёл л соёл, чиний дадал зуршил л зөв гэж ойлгохгүй байх.

За ингээд дэлхийн хүнийг нэг компьютертэй адилтгая. Компьютерт хятад "юү эс би" залгахад хятад болдог шиг гадаад хүн гадаад "юү эс би" залгахад гадаад хэлтэй болдог шиг гэх үү дээ. Олон соёлыг хэлээр дамжуулж ойлго. Өнөөгийн Хятад оронд цагийн юмыг цагт нь амжуулдаг байх, хурдан түргэн мэдрэмж дутаад байна. Иймээс салан задгай, болхи, нүдэн балай чихэн дүлий эдгээр дутагдалаа эрт орой хэзээ нэгэн цагт заавал орхих хэрэгтэй.

Жанг ноёнтон Америкийн нэгэн компанид Хятад хүний зүрх сэтгэлээр зүтгэсээр багагүй хугацааг ардаа орхисон ч Хятад хүний нэрэлхүү зангаасаа болоод цалингаа нэмүүлье гэж хэлж чадалгүй нилээн удлаа. Хэлэхийг хүсэвч ам нь нээгддэгүй ээ. Нэгэн өдөр зориг гаргаж өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ эелдэг зан гаргаж тойруу утгаар англиар бичжээ.

Ажил тарах үед америк захирал дажгүй зантай харагдана. Тэгэхээр Жанг захидалын утгаа дахин давтаад арай хийж хэллээ. Америк захирал анхааралтайгаар дуустал нь сонсоод:

-Уучлаарай ноёнтоон та юу гэсэн бэ? Би юу ч ойлгосонгүй гэжээ. Жанг улам сандарч хэлээ хазан, ээрч муурч сандарч байгаад шууд л цалин нэмээд өгөөч гэчихлээ.
Америк захирал "Яагаад?", Жанг ноёнтон "-Яааагаад гэвэл….." гэж хэлэх нь яг зэрэгцэв. Ингээд тэд инээлдээд маш хурдан ойлголцох нь тэр.

Одоо Жанг хүссэн цалингаа авах болсон ба нэг л зүйлийг ойлголоо. Гадаад захиралтай харилцахдаа тойруулсан, бөөрөнхийлсөн маягтай гэвч….., гэхдээ…., хэдийгээр…., барагцаалбал…. гэх мэт бүдэг бадаг үгсийг заавал хэрэглэх албагүй.

Дэлхийн хүн олон улсын мэдлэгтэй байх нь чухал. Тухайлбал, Хятад оронд их сургууль төгссөн нэг хуудас диплом гэдэг бол ирээдүйд огтхон ч хангалтгүй. Харин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэг үнэмлэхтэй байх нь хавьгүй илүү. Учир нь бакалаврын диплом гэдэг бол Хятад оронд чиний эзэмшсэн соёлын түвшинг илтгэх болохоос олон улсад чиний мэргэжлийн түвшинг илэрхийлж чадахгүй. Хэрэв чиний гадаад хэл хагас шил цуу шиг, хэдэн араб тоо, цөөхөн хэдэн өгүүлбэрээс хэтрэхгүй бол чи тэр хирээрээ ажилд орох боломжоо алдаж байгаагаа ойлгох хэрэгтэй. Тиймээс олон улсад мэргэжил эзэмш. Заавал дээд сургууль биш шүү.

Гаунг жоу мужийн гадаад хөрөнгө оруулалттай компанийн Шиа захирал: Чи дэлхийн хүн больё гэвэл хамгийн багадаа хоёр гадаад хэлээр чөлөөтэй ярьж гурваас дээш гадаад хэлээр "сайн байна уу? баяртай, баярлалаа..." гэж хэлдэг байх ёстой гэж байна. Өдгөө Хятад оронд тоо тоймгүй олон Жанг, Шиа захиарлууд үндэстэн дамнасан компаниудыг толгойлон ажиллаж байна.

Б.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ