Марафон гүйлтийн үеэр замын хөдөлгөөн хязгаарлана

Дэлхий даяараа зургаадугаар сарын 02-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр байгаль орчиндоо ээлтэй олон арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулдаг юм. Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зургаадугаар сарын 02-нд “Олон Улсын-Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.Үүний хүрээнд нийслэлийн Засаг дарга өнөөдөр “Олон улсын- Улаанбаатар марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах тухай” А/551 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу зохион байгуулагдах гүйлтийн тэмцээний үеэр Сүхбаатарын талбай-Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүр-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүг зүүн эргэж, Гандигийн гудамжаар буцаж эргэж, Чингисийн өргөн чөлөө- Сүхбаатарын талбайн авто замын хөдөлгөөнийг 08-13 цагийн хооронд түр хязгаарлах зохицуулалтыг хийхээр боллоо.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ