Дэлхийн хоёрдугаар дайны гол жийп машинууд

Энэ дайнд оролцсон бараг орон бүр л маш найдвартай машин бүтээж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайныг “моторын дайн” хэмээн олонтоо нэрлэдэг.Юу гэвэл, энэ нь маш олон нэн шинэ техник хэрэглэсэн хүн төрөлхтөний түүхэн дэх анхны тулгаралт байсан юм. Байлдааны ажиллагаа эхлэх үе гэхэд оролцогч бараг орон бүрмаш найдвартай бөгөөд туулах чадвар сайтай өөрийн машиныг үйлдвэрлэж байжээ. Эдгээрээс олон загвар сүүлд нь орчин үеийн туулах чадвар сайтай олон машины эх загвар болсон юм.
Willys MB
АНУ

Энэ машиныг сүүлд жийп гэж нэрлэх болжээ. “Willys-Overland Motors” компанийн зохион бүтээгчдийн бүтээсэн энэ машин маш сайн болсон учир, түүнийг бүх холбоотны цэрэгт нийлүүлж эхлэсэн байна.Энэ машин Улаан армид ихэд нэрд гарсан бөгөөд тус армид 52 мянган “Виллис” нийлүүлжээ.Бүр дайны дараа энэ загварыг үндэслэн орчин үеийн бартаат замын машины өмнөх олон загварыг үйлдвэрлэсэн юм.
ГАЗ-61
СССР

ГАЗ-61 машиныг тодорхой шаардлагын үүднээс бүтээсэн байна. Тодруулвал, Улаан армийн удирдлагад туулах чадвар сайтын штабын найдвартай унаа шаардагдаж байжээ.Энэ загвар нь дэлхийн анхны тохилог бартаа туулагч машин болж, хачирхалтай ч гэлээ чухамхүү зөвлөлтийн мастеруудынтуршлагыг дараа нь бусад орондч хэрэглэсэн юм. ГАЗ-61 нь маш үзүүлэлт сайтай машин байсан бөгөөд армийн командлагч нар өндөр үнэлж, жишээ нь энэ нь маршал Жуковын хамгийн дуртай машины нэг болжээ.
Volkswagen Тур 82 Kuebelwagen
Герман

Нэрт Фердинанд Порше тусгайзахилагаар энэ бартаа туулагчийг зохион бүтээсэн байна. “Volkswagen Тур 82 Kuebelwagen” нь бие бүрэлдэхүүнийг тээвэрлэхэд зориулагдсан ч,түүний хэд хэдэн шинэчилсэн загварыг бусад зорилгоор ч ашиглаж байжээ. “Тур 82” нь маш сайн машин болсон бөгөөд хөнгөн, туулах чадвар маш сайтай, тиймээс түүнийг холбоотнуудын цэрэг ч тун өндөр үнэлж байсан юм.
Dodge WC-51
АНУ

Харин энэ бол энгийн бүтээц, технологийн гүйцэтгэлтэйхүнд бартаа туулагчюм. “Dodge WC-51” нь зэвсэг тээхэд маш сайн таарсан машин байсан бөгөөддаац ихтэй, бараг ямар ч замыг туулж чаддаг байжээ. Энэ машиныг ленд-лизээр Улаан армаид бас нийлүүлж байсан юм.
ГАЗ-64
ЗСБНХУ

Зөвлөлт Холбоот Улс ч өөрийн гэсэн жийп машинтай болсон бөгөөд зохион бүтээгдэгчид нөгөөх “Willys MB”-гээс “хуулсан” нь үнэн. ГАЗ-64 загварын энэ машин 1941 онд зэвсэглэлд шилжиж, тулалдааны талбарт маш сайн машин гэдгээ харуулсан юм. “Виллис”-ийг гарах хүртэл ГАЗ-64зөвлөлтийн цэрэгт юугаар орлуулашгүй машин байсан ч, сүүлд нь энэ машиныг үйлдвэрлэх шаардлага аяндаа байхгүй болжээ.
Horch 901 type 40
Герман

Тулалдааны талбарт жинхэнэ хит болсон германы бас нэг бартаа туулагч машин. “Хорьх” нь маш хурдтай (цагт 90 км хүртэл хурдалж чаддсан байсан), туулах нөөц ахиутай байжээ. Түлшний хоёр сав нь бүтэн 400 км зам туулах боломжийг хангаж байсан байна.
Гэвч энэ машин өөрийн гэсэн сул талтай бөгөөд “Horch 901” нь нэлээд эмзэгхэн гэлтэй байсан учир, техникийн чамгүй нэмэлт үйлчилгээ хийх шаардлага байнга гардаг байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ