Бэлэн мөнгө ямар бохир байдаг вэ?

Судалгааны дүнгээс үзвэл, элдэв байдлаар бохирдсон нэг мөнгөн дэвсгэртэд дунджаар 26 мянга орчим бактери байдаг бөгөөд эдгээр нь хүний биед лавтай хор хүргэж болох юм.

Бэлэн мөнгө нь нийтийн тээврийн хэрэгслийн бариул, хаалганы бариул, худалдааны автомат машинаас илүү бохиргэж европчууд үздэг байна.Бохир бэлэн мөнгөтэй болгоомжтой харьцах хэрэгтэй гэж санал асуулгад оролцогчдындөрөвний гурав нь тэмдэглэжээ. Санал асуулгад хамрагдсан европчуудын олонхи нь мөнгөн дэвсгэртийн ариун цэврийн байдалд сэтгэл зовинож байдгаа илэрхийлсэн ч, судалгаанаас үзвэл,тэдний тавны нэг нь л (20%)бэлэн мөнгөтэй харьцсаныдараа гараа угаадаг байна. Харьцуулалт хийх үүднээс дурдахад, санал асуулгад оролцогчдын 46% нь гэрийн тэжээмэл амьтдаа илсэний дараа, 36% нь нийтийн тээврийн явсны дараа гараа удаадаг байна.Санал асуулгад хамрагдсан арван хүнээс дөрөв нь (37%)амьдралын хэв маягаа өөрчилж, цэвэрч байдлыг илүү сайн сахихад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ