Өнөөдөр болох зарим үйл явдал

10.30 цагт: Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хийсэн "Монгол дахь Мүүний ажиллагаа" эрэн сурвалжлагын нэвтрүүлгийг “С1” телевиз гаргахгүй болсонтой холбогдууланЭ.Цэрэндолгор тус телевизийн гадна эсэргүүцлээ илэрхийлнэ.

11.00 цагт: "Дэлхийн цирк Монголд 2016" тоглолтын хэвлэлийн бага хурал Монголын үндэсний циркт(АСА) болно. Дэлхийн 15 орны циркийн жүжигчдийн хамтарсан тоглолтод араатны хаан арслан, алиа сармагчин, лам гөрөөс зэрэг амьтад болон саяхан дэлхийн циркчдийн тэмцээний цомуудыг хамаад ирсэн тамирчид оролцоно.

12:00 цагт: Өвөрхангай аймгийн сэтгүүлчдийн “Бичиг занги” төрийн бус байгууллагаас Өвөрхангай аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын малчидад туслах аян зарлаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд:

11.00 цагт:Олимпизмийг аврах хөдөлгөөнөөс МҮОХ-ны хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00 цагт: Эрүүл мэндийн салбар эзэнгүй болсны горыг дөрвөн настай хүү амь насаараа амссан талаар Монголын хүүхдийн төлөө үндэсний байгууллагуудын нэгдсэн холбооноос “Монголньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ