Эрдэмтэд: Эмэгтэйчүүд компьютерын тоглоом тоглосноор бүдүүрдэг

Өдөрт наанадаж нэг цаг компьютерын тоглоом тоглодог бүсгүйчүүд ийм тоглоом тоглодоггүй үеийн тэнгийнхнээсээ илүү жинтэй байдаг гэж шведийн эрдэмтэд мэдэгдсэнийг оросын телевизийн “Мир” компанийн нэвтрүүлгээр уламжилжээ.

Сайн дурын 2500 бүсгүйг оролцуулан туршилт хийхдээ судлаачид ийм дүгнэлтэд хүрсэн байна. Туршилтад оролцогчид 2007 оноос өөрсдийн талаар эрдэмтдэд мэдээлж байжээ.

Хэрвээ залуу бүсгүй өдөр бүр хоёр цагаас илүү хугацаагаар компьютерын тоглоом тоглодог бол, таван жилийн хугацаанд 4 килограмм нэмж мэднэ гэдгийг статистикийн мэдээ сэлтийг үндэслэн тодруулжээ.

Харин эрчүүдэд хамаарах мэдээлэл багагүй гайхал төрүүлсэн байна. Компьютерын тоглоомд донтох нь тэдний жинд нөлөөлдөггүй аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ