Автомашины толь хулгайлсан 123 удаагийн үйлдлээ хүлээжээ

#0a0a0a;">2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Приус-20 маркийн автомашины толь хулгайлж байсан Н-ыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

#0a0a0a;">Уг этгээд нь Баянзүрх дүүргийн 8, 16, 17, 19, 24 дүгээр хороодын нутаг дэвсгэрт Приус 10, 11, 20 маркийн автомашины толь хугалж хулгайлсан 123 удаагийн гэмт үйлдлээ хүлээгээд байна.

#0a0a0a;">Иймд дээрх хороодын нутаг дэвсгэрээс Приус 10, 11, 20 маркийн автомашины толь алдсан иргэд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасаг дээр ирж уулзана уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ