Золгүй байдлаар 5 хүн нас баржээ

2016 оны 03-р сарын 13-наас 14-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 153, зөрчлийн 1086, согтуугийн 381, зам тээврийн ослын 98 мэдээлэл бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй 59 үйлдлийгхолбогдох нэгжүүд шалган, 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлэн ажиллав.

Улаанбаатар хотод золгүй байдлаар 5 хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 3, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 31, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 4, танхайрах гэмт хэрэг 3, залилан мэхлэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 8, осол 6 гарч 8 хүн гэмтэж 1 хүн нас барсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ