Өнөөдөр – Дэлхийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөр

Манай гарагийн олон нийт Дэлхийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдрийг (World Consumer Rights Day жил бүрийн гуравдугаар сарын 15-нд)тэмдэглэдэг бөгөөд 1962 онд конгресст АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедийн хэлсэн үгийн ойд зориулан НҮБ энэ өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Тэгэхэд ерөнхийлөгч хэлсэн үгэндээ хэрэглэгчийн дөрвөн үндсэн эрхийг томъёолсон байна. Үүнд:
-аюулгүй байх эрх;
-мэдээлэл авах эрх;
-сонгох эрх ба
-санал бодлоо сонсгох эрх. Сүүлд нь бас дөрвөн эрх нэмэгдсэн бөгөөд энэ нь:
-хохирлоо нөхөн төлүүлэх эрх,
-хэрэглэгчийн боловсрол олж авах эрх,
-суурь хэрэгцээгээ хангах эрх болон
-эрүүл орчинд аж төрөх эрх юм.
Энэ өдрийг анх 1983 оны гуравдугаар сарын 15-нд анх тэмдэглэжээ. Дэлхийн хэрэглэгчдийн холбоодын байгууллага(Consumer International, CI) гэж байдаг,1961 оноос түүхээ эхлэсэн тус байгууллага нь арилжааны бус бие даасан байгууллага бөгөөд 72 орны хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудал эрхлэдэг 180 гаруй олон нийтийн болон төрийн байгууллагыг нэгтгэдэг юм. Энэ байгууллага дэлхий нийтийн хэрэглэгчдийн эрх ашигийг хамгаалж, хэрэглэгчдийн олон нийтийн хөдөлгөөн болонбүхэлдээ хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тогтолцоог хөгжүүлэхэд тус дэм үзүүлдэг байна.ЮНЕСКО, НҮБ-ын бүтэцүүд, олон улсын эдийн засгийн болон нийгмийн чиглэлтэй бусад хэд хэдэн байгууллагад хэрэглэгчдийн эрх ашигийг төлөөлж, түүнчилэн мэргэжилтнүүдийг сургах, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах салбарт мэдээллээр хангахад өөрийн гишүүдэд тусладаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ