Н.Удвал Л.Жамбалжавыг ГССЗҮТ-ийн даргаар томиллоо

Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гаргаж Монгол Улсын гавъяат эмч, Төрийн шагналт мэс засалч, анагаах ухааны доктор Л.Жамбалжавыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар томилсон байжээ.

Л.Жамбалжав нь улсын нэгдүгээр эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад өрсөлдөж, ур чадварын оноогоор тэргүүлж байсан. Гэвч нэрээ татсан учраас уг албан тушаалд Б.Бямбажавыг томилсон байна.

Үүний дараа Л.Жамбалжав нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад дахин өрсөлдөж, өндөр оноо авчээ.

Жамбалжав нь Монгол улсын ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхээс хорих ял авахаас өмнө болон хойно Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт эмчилж биеийн байдлынх нь талаар мэдээлэл өгч байсан нэгэн бөгөөд эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд эмчлэгч эмчээр ажиллаж байсан юм. Мөн тэрээр өнгөрөгч их хурлын сонгуульд Хан -Уул дүүрэгт"Шударга ёс" эвсэлээс нэр дэвшиж байсан юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ