Хэвийн нөхцөлд хүний биеийн 15 хувь нь өөх

Өөх тос бол амьтан, ургамлын эдийн найрлагад орж, глицериний нарийн эфир болон янз бүрийн өөхний хүчлээс бүрддэг органик нэгдэл юм.
Хэвийн нөхцөлд хүний биеийн 15% нь өөхнөөс бүрдэж, харин таргалалтын нөхцөлд энэ тоо 50%-д хүрч болно. Өөхний хүчил нь ханасан болон ханаагүй хүчил гэж хуваагддаг бөгөөд биемахбодийн хувьд өөр өөр “үнэ цэнтэй” байдаг юм. Хоногийн хоол тэжээлд өөхний зохистой баланс нь амьтных 70-80%, ургамлынх 20-30% байдаг.
Хоол хүнсний хэтэрхий их ханасан өөх нь холестерины хэмжээг нэмэгдүүлж, зүрх-судасны элдэв өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж болох юм.
Ханаагүй өөхний хүчил нь холестериныг хялбархан уусдаг нэгдэл болгон, түүнийг хүний биеэс гадагшлуулж, судасны уян хатан байдлыг сайжируулж, зүрхний шигдээс авахаас урьдчилан сэргийлдэг байна.
Ханасан юмуу ханаагүй байлаа ч 1 грамм өөх нь нүүрс ус, уурагны өгдөг 4 ккал-тай харьцуулвал, бие махбодийг 9 ккал энергиэр хангадаг байна.
Бидний өдөр тутмын хоол тэжээлийн 15% нь уураг, 25-30% нь өөх болон 60-65% нь нүүрс уснаас бүрдэх ёстой гэж эмчилгээний хоолны мэргэжилтнүүд үздэг.
Энерги үйлдвэрлэхдээ таны биеийн хэрэглэдэггүй ямар ч өөх нь өөхний хуримтлал болдог.
Хамгийн бага ханаагүй өөхний хүчилтэй өөх нь хонь, үхрийн өөх, цөцгийн тос болон сүүний бусад төрлийн өөх тос юм.
Өөх нь бүх эд, эрхтэний найрлагад орж, энерги ялгаруулахад оролцож, биеийн механик хамгаалалт, дулааны тусгаарлалтыг хангаж,тэжээлт бодисуудын нөөц болж, бодисын солилцооны үйл явцад оролцдог.
Эрэгтэй хүн өдөрт дунджаар 30 граммаас илүүгүй, харин эмэгтэй хүн 20 граммаас илүүгүй ханасан өөх авч байх ёстой.
Бие махбодид ханасан өөхний 25-30% хувь, харин ханаагүй өөхбүрэн задардаг байна.
Ханаагүй өөхний хүчлийн агууламж 50-80% байдаг биологийн хувьд өндөр идэвхижилтэй өөх нь ургамлын тос юм.
50%-иас бага ханаагүй өөхний хүч хүчил агуулдаг биологийн хувьд дунд зэргийн идэвхижилтэй өөх нь гахайн өөх, галуу, тахианы өөх юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ