Осол гаргасан цагдаад эрүү үүсгэжээ

Энхтайваны өргөн чөлөө, Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Төмөр замын KFC-гийн урд замд амины T.Prius автомашины жолооч зам хөндлөн гарч байсан явган зорчигч 50 настай С-ийг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Тухайн автомашины жолооч нь ТХТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч З гэгч байжээ.

З нь осол гаргах үедээ согтолтын зэрэг 2.04-тай байсан тул Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэхэд саатуулагдсан байна. Харин одоо цагдаагийн албан хаагчийг ажлаас нь халж, түүнд холбогдох хэргийг Мөрдөн байцаах газрын ТСҮГХМШХ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ