Сургалтын хөтөлбөрт шашны үзэл суртал ороогүй гэв

МҮҮН гэх шашны урсгал манайд нэвтэрч боловсролын салбарт нөлөөлөх болсон талаар сүүлийн үед нэлээд шуугих болсон. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр зарим эрдэмтэн, багш, судлаач нар мэдээлэл хийлээ.

Тэдний хэлж буйгаар сургалтын хөтөлбөрт шашны үзэл суртал орох боломжгүй бөгөөд өнөөгийн хэрэгжиж байгаа бодлого урт хугацаанд хэрэгжих ёстой гэсэн байр суурьтай байна. Түүнчлэн цахим ертөнцөөр тархаад байгаа элдэв үг, зурагтай ном, зурагт хуудсуудыг сурах бичиг хэмээн андуурч, худал мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг энэ үйлдлээ даруй зогсоохыг хүсч байна гэдгээ илэрхийлсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ