Улаанбурхан өвчний дэгдэлт буурах хандлагатайг мэрэгжилтнүүд хэллээ

Эрүүл мэнд спортын яаманд өнөөдөр нийслэл, дүүргийн эрүүл төвийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож томуу, томуу төст өвчин болоод улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойасуудлаар ярилцлаа. 2015 оны 3 сараас улаанбурханы дэгдэлт гарч 23464 тохиолдол буюу 10,000 хүн амд 79.2 тохиолдол бүртгэгдсэнбайна. Өнөөдрийн байдлаар 9383 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

Энэхүү өвчнөөрэндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байна.Учир нь0-8 сартайхүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь 9 сартайгаас Улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой байна.Нас баралтын түвшин 0.02 хувь байгаа бол,өвчлөлийн насны хувьд 47 хувийг15-29 насныхан, 11 хувийг г 0-8 сартайбуюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн хувьдилүү цагаар эмч, сувилагч, асрагчид сүүлийн хоёр сарын турш ажиллаж байна. Тус дүүрэгт 0-16 насны 100 гаруй мянган хүүхэд байдаг бөгөөд нийт эмнэлэгт ирж буй хүүхдийн 70 хувийг зөвлөгөө өгөөд гэрт нь буцааж байна. Өрхийн эмнэлгүүдийн хувьд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Өвчний дэгдэлттэй холбогдуулан ус, дулаан, цахилгаанызардлууд тогтмол нэмэгдэж 2-3 сая төгрөгөөр илүү гарч байгаа талаарх мэдээллийг өглөө.Мөн БЗД-ийн хувьдуртасгасан цагаар ажиллажөнөөдрийн байдлаар 417хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 215, ачаалал 2-2,5 дахин их байгааг мэдээлсэн бол, БГД-ийн хувьд өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд голлон анхаарчбайгаа бөгөөдөрхийн бүх эмнэлгүүд бэлэн байдалд ажиллаж байгаа. Хүндэрч ирсэн хүүхдүүдэдтөрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлсээр байна. Орны хэтрэлт 76,7 хувьд хүрч байсан бол 53,7 хувь болж буурч байгааг энэ үеэр дүүргийн ЭМТ-ийн удирдлагуудтанилцууллаа.

ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар хоногтоо 367 өвчтөн ирж үйлчлүүлж байгаагаас өнөөдрийн байдлаарХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг 10 ортойхэдий ч 17 өвчтөнхэвтэн эмчлүүлж байна.Иргэд өрхийн эмнэлгээрээдамжилгүй шууд өөрсдөө хувийн унаагаараа ирж өдөртөө 150 хүнд зөвлөгөө өгөөд гэрт нь буцааж байгаа талаар тус эмнэлгийн тусламжүйлчилгээ эрхэлсэн дэддарга М.Тунсаг ярьсан юм.

Энэхүү уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлэхдээ Улаанбурханы өвчлөлоргил үедээбайгаа ч цаашдаа буурах хандлагтай байна. ХӨСҮТ-ийн ачаалал өндөрбүх ороо хүүхдийн оронд шилжүүлэн ажиллаж байна. Дэгдэлт гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын албан даалгавар, улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний төлөвлөгөө, зөвлөмжийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.19-30 настай залуучуудын дунд дэгдэлт их байгаа.Тиймээс нэмэлтээр вакцинжуулалт дархлаажуулалтыгхийхээр төлөвлөжЗасгийн газрын хуралдаанаарасуудал оруулах болсноо энэ үеэр хэлсэн.Тэрээр иргэн бүр өөрийнхөө, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөөэрүүл мэндээ анхаарах цагболсон. Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлах боломжтой, халдварлалтын түвшин 99 хувьтай хамгийн их халдвартай өвчин. Тиймээс нэрвэгдэхгүй байх нөхцөл бол өөрөө өөрийгөө өвчнөөс хамгаалах явдал юм гэлээ.

Одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улсад улаанбурхан өвчин гарсан байна. Ялангуяа манай улстай хөрш зэргэлдээ БНХАУ-д энэ оны 1 дүгээр сард гэхэд л нийт 1366, ОХУ-д 100 орчим тохиолдолбүртгэгдсэнээс гадна Австрали, Камбож, Малайз, Филлипин, Вьетнам зэрэг Азийн орноос гадна Европын Их Британи, Голланд, Украйн зэрэг улсуудад бүртгэгдсээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ