Шүүгчдэд нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэлээ

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун хэргийн оролцогч Р.Зоригтбаатарт холбогдуулан хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тус шүүхээс уг асуудлыг хянан хэлэлцээд Р.Зоригтбаатарыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж дээрх хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 920 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ