Э.Эрдэнэжамъян: АТГ-ынхан ямар хууль уншиж, судалж байдгийг асууя

Ч.ОЛДОХ
“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъяныг урилаа.
–Энэ долоо хоногийн дундуур “Үндэсний мэдээллийн төв”-д нэлээд олон талыг хамруулсан нээлттэй уулзалт хийхээр цахим хуудсаараа дамжуулан зарласан байсан. Ямар сэдвээр ярилцах гэж байна?
–Хэвлэлийн хурал юм уу, мэтгэлцээн гэхээсилүү нээлттэй мэдээлэл солилцъё, ойлголтоо нэгтгэе гэжэнэ лхагва гаригт“Үндэсний мэдээллийн төв”-д олон талын уулзалтзарласан юм. Монгол Улсын Эрүүгийн хуульдодоо хүчин төгөлдөр байгаа тэгэхдээшинэ хуулиар алга болсон ял эдлээд дууссан хүний ялтай байх хугацааны тухай зохицуулалтын асуудалбайдаг.
Энэ талаархуульд юу гэж заасан байдаг вэ. Тэр тухай тодорхой жишээнүүд дээр яръя, Монгол Улсын бүх хууль тогтоомжууд дээр юу гэж заасныг зэрэгцүүлжхаруулж байгаад, хэвлэл, мэдээллийнхэн, энэ чиглэлээр ажилладаг хуульчдыг оролцууланбодитоймэдээлэл өгье гэж байгаа юм. Жишээ нь, олон нийтийн зүгээс Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН–ын даргаН.Энхбаярын асуудал дээр нэлээд анхаарал тавьж харж байгаа байх. Түүнтэй холбоотой АТГ–аас хоёрдугаарсарын 16-нд Засгийн газрын ХЭГ–т явуулсан албанбичиг байгаа. Тэр бичигтН.Энхбаяр гэдэг хүний ялтай байххугацааодоо хүртэл үргэлжилж байгаа мэтээр илт хууль зөрчсөн, эсвэл хуулиа бүрэнойлгоогүймаягийн хариу өгсөн байсан.АТГөөрсдийнхөө гаргасан бичгийн үндэслэлийгёс зүйд нийцсэн гэж үзэж байгаа бол лхагва гаригт болох уулзалтад ирээд тайлбарлаасай гэж хүсч байна. Танай сониноор дамжуулаад урьчихъя. Бид дундаа нэг л хуультай, мөн Дээд шүүхийн тайлбар ч нэг л гардаг.Тэрийгээ дундаа тавьж сууж байгаад харилцан ярья гэж урьж байгаа юм. Хүрэлцэн ирвэл сайн байна. Ирээгүй тохиолдолд ямар нэгэн байдлаар хойш сууж байгаа гэдэг нь харагдах байх. Миний хувьд бол товлосон цагтаамэдээллээ өгнө.
–Аливаа ажил, албан тушаалд томилохдоо АТГ–аас асуух ёстой. Өгсөн хариуг нь нягтлах боломжгүй гэсэн дүрэм үйлчилж байна гэсэн шүүмжлэл багагүй өрнөсөн. Энэ талаар та юу хэлэх вэ?
–Хуулиар болАТГ–ыг хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаад өг гэдэг ганцхан харилцааг л зохицуулж өгсөн. Хуульдтодорхой бичсэн. АТГ зарим хүний талаар албан бичгийг нэг сарын дараа, заримыг ньхоёр сарын дараа, зарим хүний бичгийг огт гаргадаггүй. АТГ–т нөлөөлсөн, тэр хавиар танил талтай хүнийх бол өдөртөө гарчихдаг. Ийм л харилцаа төрийн албанд үүссэн. Үүнийг ганц би биш, зөвхөн манай нам ч биш, бүх хүн мэдэж, мэдэрч байгаа. АТГүүндээ зохих ёсоор дүгнэлт хийнэ биз. Хамгийн гол ньхуулиар АТГ–ыгхувийн ашиг сонирхлын мэдүүлгийг лхяна гэж байгаа. Түүнээсялтай, ялгүй байдлыг хянаадах, олон нийт тэр хүнд сайн байна уу, муу байна уу гэдгийг судлаад судалгааны байгууллага шигдүгнэлт гаргаадахгэсэн үүрэг даалгавар өгөгдөөгүй байх. Гэтэл АТГ өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлсэн байдлаар ханддаг. Түүнийг нь бид цаанаа улс төрийн санаа зорилготой, төрийн тусгай байгууллага байж улстөрдгар хөл болж оролцож байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож байгаа.
-2016 оны ээлжит сонгууль дөхөж байна. Тэгэхээр МАХН–ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилж болохгүй гэж АТГ дүгнэлт гаргасан юм чинь нэр дэвших эрхгүй гэсэн үг үү?
–Н.Энхбаяр дарга УИХ–д нэр дэвшихэд ямар ч хаалт, хориг, хязгаарлалтбайхгүй. Өмнөх сонгуульд ч гэсэн ямар ч хаалт, хориг, саад байхгүй байхад хууль зөрчиж тэр хүнийэрхийгхаасан. Энэ жил тэр аргаа хэрэглэх, өмнөхөө давтах гэсэн санаархал цухалзаад байх шиг. Тиймээс бид тодорхой үндэслэл, тайлбаруудыгхийе, ард түмэндээ ойлгуулъя. Олон нийт мэдэж байг, хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн ялтай ялгүйн тухай, хүний эрхийн ойлголтуудыг нэг мөр аваасай гэж үзэж байна. Түүнээс биш АТГ хэвээрээ байгаа. Удирддаг, чиглүүлдэг, захиалга өгдөгхүмүүс нь ч бас хэвээрээ байгаа учраас бид ч бас болгоомжилж байгаа. Өнөөдөр хууль мэддэг ямар ч хүн уншсан, судалсан Н.Энхбаяр дарга дээр хууль зүйн талаас ямар ч хориг, саад, хязгаарлалт байхгүй.Гэтэлөнөөдөр Н.Энхбаяр даргыг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, ангиар ял авсан учраас ялтайдтооцох хугацаа таван жил үргэлжилнэ гээд байгаа нь, тэгээд дуусах хугацаа нь 2017 гэжбайгааг бид үнэхээр гайхаж байгаа.2016 оны УИХ–ын сонгууль, цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөртөл ялтай хугацаа үргэлжилж байна гээд байлгаадбайх сонирхолтой бололтой.
–МАХН–ын дарга Н.Энхбаяр“Надад зохиомол хэрэг тулгаж байна” гэж тухайн үедолонтаа мэдэгдсэн. Гэсэн ч шүүх хурал болсон. БасЕрөнхийлөгч
СЭТГЭГДЭЛ БИЧИХ