Жастин Биберийн “учир битүүлэг үл таних бүсгүй” рекламын компанид ажилд оржээ

Канадын дуучин Жастин Бибрерийн эрж хайж байсан “учир битүүлэг үл таних бүсгүй” бялууны булангаас яалт ч үгүйхүртэж, нэртэй брэндүүд болон загварын агентлагуудын анхааралд өртжээ. Дуучин болон үзэгч олны байнгын хараанд өртсөнийхөө дараа 17 настай Синди Кимберлинэг л өглөө нэр алдартай болж сэрсэн байна. Саяхан болтол нэг цагт 3 еврогоор хүүхэд харж байсан залуу испани бүсгүйолон санал, ашигтай гэрээ хэлэлцээрт чухамдаа дарагдаж,тэр ч байтугай Мадридын шилдэг загварын долоо хоногийн ажилд оролцохыг урьсан урилга хүлээн авчээ.Харин рекламд нь Синдигийн оролцсон “Very” маркийн хувцасны шинэ цуглуулгын эхний зургууд гуравдугаар сарын 15-нд Интернэтэд тавигдсан байна.

“Энэ нь ид шидийн юм шиг лсанагдах юм. Чи нэр алдарт хүрнэ, бүх хүн чиний тухай ам уралдан ярьцгаах болно хэмээн өмнө нь миний найз бүсгүйг хэлж байхад, би түүнд үл итгэж, шоолон инээдэг байж билээ. Жастинтай учирсаны дараа миний амьдрал мэдээж сайн тийшээ маш их өөрчлөгдсөн.Үнэнийг хэлэхэд, миний амьдрал илүү ачаалалтай болж, ажил төрөл ч ундраад ирсэн. Одоогоор би үүнднэг л дасаж өгөхгүйбайна” гэж Кимберли ярьжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ