Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих Санамж бичгийг үзэглэнэ

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Хөдөлмөрийн сайдын санал болгосноор хоёр тал харилцан тохиролцон байгуулж буй энэхүү санамж бичиг нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 50 тэрбум төгрөгийг бичил бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох механизмыг бүрдүүлэхэд чиглэж буй юм.
Нийслэл, дүүрэг хороо, аймгийн төвийн бичил үйлдвэрлэл эрхлэгч иргэн, бизнесийн бүлэг, аж ахуйн нэгжид 20 хүртэл сая төгрөгийн 9,0 хувийн хүүтэй зээлийг 5 хүртэл жилийн хугацаатай олгох ажлыг Хөдөлмөрийн хэлтсүүд, жижиг дунд үйлдвэрийн алба, мэргэжилтэн хамтран зохион байгуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ