Вячеслав Зайцев өвчнийхөө тухай илэн далангүй ярьжээ

Оросын нэрт дизайнч, Алла Пугачевын “хэлхэгэрнөмрөгийн” загварыг зохиогч Вячеслав Зайцев төрснийхөө 78 дахь өдрийг гуравдугаар сарын 2-нд тэмдэглэжээ.Энэ нас загвар зохион бүтээгчийн эрүүл мэндийн хувьд анзаарагдалгүй өнгөрч чадаагүй байна.
Тэрээр урлан бүтээсээр байгаа ч,урьдынх шигээ хөнгөн шаламгай байхаа больжээ, юу гэвэл Зайцев айхавтар өвчин туссан байна. Тэр Паркинсоны өвчтэй болжээ (энэ нь хүн хөдөлгөөнөө хянаж чадахаа больж, хүч чадал нь буурч, сэтгэл санаагааргутарч, нойр муудаж, сүүлд нь хөл, гар салганаж эхлэдэг хүнд өвчин юм). Зайцев оросын телевизийн НТВ сувгийн сэтгүүлчдэд энэ тухайгаа ярьжээ. “Би амьдралдаа анх удаа очсон Карловы Варын рашаан сувиллын газраас саяхан эргэж ирсэн. Хөл, Паркинсоны өвчнийг эмчлүүлэх шаардлага гарсан юм. Төрсөн өдрөөрөө өөртөө хүсэх цорын ганц зүйл бол эдгэрэх юмсан гэсэн хүсэл байсан даа. Энэ өвчин намайг тамалж байна” гэж Зайцев ярьжээ. Одоогоор өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй ч, эмч нарын туслалцаа өвчнийг олон шинж тэмдэгийг “арилгаж” болох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ