Олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалт болно

Улаанбаатар хотын цагдаагийн газраас олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалтыг 2016 оны 04 дүгээр сарын 01-06-ны өдрүүдэдзохион байгуулах гэж байна. Нийслэлийн харьяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168-аас дээш өндөртэй иргэдийгбүртгэлд хамруулж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд зааснаар судалгааг хийх юм.
ашиглан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зарлан мэдээлэх, сурталчлах, тайлбарлан таниулахажлыг зохион байгуулна. Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
- Цагдаа байгууллагад ажиллаж, суралцахыг хүссэн хувийн өргөдөл
- Гурван үеийн түүх /Өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг , эх: эхийн эцэг, эх: эхнэр /нөхөр/-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ /
- Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар.
- Сурагчийн хувийн хэрэг
- Эрүүл мэнд /элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ/
- Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
- Амьдарч байгаа орон байр болон гадаа, доторх орчны зураг тус бүр 1 ширхэг.
- Урьд нь ажиллаж, суралцаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
- Төрийн алба хаагчийн анкет /маягт/
- Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 8 хувь /
- Тухайн байгууллагад баталгаа гаргах, өөрөө болон ар гэрийн нэг хүнээр
- Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр
- Амьдардаг хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа /4-6 хүнтэй уулзуулах/
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ