Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ

Олон улсын хоршооллын холбооны Ази, Номхон далайн бүсийн “Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт уулзалт ирэх зургадугаар сарын эхээр Улаанбаатарт болно. Хөдөлмөрийн яам, Бүсийн холбоо, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран зохион байгуулах энэхүү бүсийн арга хэмжээний гол зорилго нь өөр өөр орнуудын хоршоологчдод хамтын бизнесийн боломжийг бий болгох, туршлага солилцоход оршино.
Уулзалтад Олон улсын хоршооллын Алянсын гишүүн хоршооллын байгууллага, хоршоодын удирдлагууд, Бүсийн захирал болон Жэндерийн хөтөлбөр, харилцаа холбооны зөвлөх, Энэтхэг, Солонгос, Индонез, Непал, Хятад, Филлипин, Монгол гэсэн долоон орны төлөөлөл оролцох юм. Тэд “Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт хуралдаан, Монголын хөдөөгийн хоршооны бизнестэй танилцах, эмэгтэйчүүдтэй болон хоршооны хөгжлийнбайгууллагуудтай танилцах аялал д оролцоно.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ