“Индиана Жонс”-н тавдугаар анги 2019 онд гарна
1981 онд “Индиана Жонс” буюу “Raiders of the Lost Ark” кино дэлгэцнээ гарснаас хойш өдгөө тав дах анги 2019 оны долдугаар сард гарна гэдгийг The Walt Disney компаниас зарласан байна.
Одоогийн байдлаар киноны нэрийг хараахан өгөөгүй байгаа бөгөөд сүүлийн буюу дөрөв дэх анги гарснаас хойш 11 жилийн дараа гарахаар болж байгаа юм.
Хамгийн сүүлд буюу 2008 онд “Kingdom of the Crystal Skull “анги гарч байсан бол үүнээс өмнө “Indiana Jones and the Temple of Doom” “Indiana Jones and the Last Crusade” ангиуд гарч байжээ.
Нэрт найруулагч Стивен Спийлберг болон Индиана Жонсын дүрийг гайхалтай сайн харуулсан жүжигчин Харрисон Форд нар шинэ анги дээр ахин хамтрах ажээ.
Волт Дисней компаниас хийсэн мэдэгдэлд, урьд өмнө нь найруулагч, жүжигчин гээд киноны бүх уран бүтээлчид ингэж төгс баг болж хамтран ажиллаж байсангүй хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ