“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн асуудлаар мэдээлнэ

“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн асуудлаар өнөөдөр 12:00 цагт Газрын тосны газар мэдээлэл хийнэ. Тус компанийн үйлдвэрчний эвлэл, компанийн удирдлагуудын хооронд хийсэн хэлэлцээрийн ачаар монгол ажилчдын тавьсан санал нааштайгаар шийдэгдэж ажилчид ажил хаялтаа албан ёсоор өчигдөр зогсоосон. Тэд ажилчдынхаа цалинг 50-120 ам.доллараар нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ