Зальжин жолооч заргаа авав

Орегон мужийн Портлэнд хотын иргэн Бишоп жолооны үнэмлэх дээрээ малгайтай зургаа оруулах гэж есөн сарын турш шүүхдэлцсэний эцэст ялалт байгуулжээ.

Жолооны үнэмлэхээ сунгуулах үедээ “үнэгний толгойг” тэргүүн дээрээ залах гэсэн боловч авто тээврийн байцаагчид эсэргүүцсэний улмаас ийн олон сарын туршид зарга хийх хэрэгтэй болсон байна.

Тэрбээр Америкийн уугуул иргэдийн нэгэн шашныг шүтдэг бөгөөд уг шашны зан үйлээр хүн болгон амьтны хүчийг агуулсан сахиус зүүх ёстой гэнэ. Зальт үнэгийг зулай дээрээ залсан зальжин эрийн өмгөөлөгч “АНУ-ын ардчиллын үнэт зүйлсийн нэг бол шашин шүтэх эрх чөлөө билээ. Тийм ч учраас бид аугаа гүрэн болж чадсан юм” хэмээн өгүүлжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/67350.shtml#sthash.SbgWEqna.dpufОрегон мужийн Портлэнд хотын иргэн Бишоп жолооны үнэмлэх дээрээ малгайтай зургаа оруулах гэж есөн сарын турш шүүхдэлцсэний эцэст ялалт байгуулжээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ