Иргэдийн хяналтыг урамшуулах аян үргэлжилж байна

2016.03.01-нээс 2016.05.31-ныг хүртэл Нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн мөнгөний төлбөртэй холбоотой зөрчлийг арилгах зорилгоор тус аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд “Нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн мөнгө хураалтын зөрчлийг илрүүлэн баримтжуулсан иргэнд урамшуулал олгох журам”-ыг мөрдөн ажиллах юм.

Аяны хүрээнд:

- Бэлэн мөнгөний орлогод хяналт тавьж, орлогын алдагдлыг арилгах

- Иргэдийн тусламжтайгаар зөрчлийг илрүүлж баримтжуулах, иргэдийг урамшуулах

- Иргэдийн өөрсдийнх нь мөнгийг хууль бус үйлдлээр шамшигдуулахыг таслах зогсоох юм.

Гарч буй зөрчлүүд:

- Жолооч гар дээрээ болон зориулалтын бус өөр хайрцагт бэлэн мөнгө авах

- Эцсийн буудал болон хүнээс зайдуу газар хайрцгийг тусгай багажаар ухах, сэгсрэх

- Бүхэл мөнгийг задлах хэлбэрээр өөртөө авах

Иргэд дараах материалыг бүрдүүлнэ:

- Зөрчлийг илрүүлж бичлэг хийх, зураг авах /шаардлага хангасан байх/

- Улсын дугаар болон гарааш дугаарыг зурагжуулах

- Тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлсэн цаг өдрийг тэмдэглэх

Баримт нь дараах шаардлагыг хангасан байна:

1.Зураг, Бичлэг /нүүр царай, яг мөнгө авч буй агшныг харуулсан байх/

2.Тээврийн хэрэгслийн дугаар /Автомашины болон гарааш дугаар тод, бүтэн харагдах/

3.Нэмэлт материал байж болно.

Иргэд зөрчлийг баталгаажуулан ирүүлэхдээ өөрийн биеэр Улаанбаатар Смарт Карт ХХК-ий байранд авч ирж өгнө. Нууцлалыг чандлан хадгална.

Урамшуулал олгох тухай:

2.1 Зөрчил гаргасан автобусны жолооч болон шалгагчийн тухайн үйлдэл, тээврийн хэрэгслийн гараашийн дугаар, шаардлага хангасан камерын бичлэг, фото зургийг хавсаргасан өргөдөл гаргасан иргэнийг 30,000 /гучин мянга/ төгрөгөөс- 50,000 /тавин мянга/ төгрөгийн мөнгөн дүнгээр “U money” цахим картыг нь цэнэглэж урамшуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ