Авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын хүрээнд БХЯ, ЗХЖШ-аас хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулна.

Баярын арга хэмжээний хүрээнд өнөөдөр 12:00-13:00 цагт хөгжимт парад зохион байгуулах юм. ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим, "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжмийн салаа нийслэлийн таван цэгээс нэгэн зэрэг жагсаалаар Чингисийн талбайд ирнэ.

Тодруулбал, Зүүн 4 зам, Баруун 4 зам, Бага тойруу, Баянбүрд, Их хуралдай гэсэн 5 цэгээс хөгжимтэй парад алхах бөгөөд энэ үеэр авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Хөгжимтэй парад алхсан бүрэлдэхүүн 12.30-13.00 цагт Чингисийн талбайд нэгдсэн тоглолт үзүүлсний дараа төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ