Төрсөн дүү нь ахыгаа хөнөөжээ

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо “Баянголын ... тоотод нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг 03-р сарын 14-ндцагдаагийн байгууллагад өгчээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очижшалгахад, тус тоотод суух иргэн 51 настай эрэгтэй Г-ийн хоолойг төрсөн дүү 41 настай эмэгтэй Ц гэгч согтуурсан үедээ гараараа боож амь насыг нь хохироосон байжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Иргэд архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх нь ихэссээр байна. Энэ удаад ч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний аминд хүрсэн, тэр дундаа төрсөн ахыгаа хөнөөсөн ноцтой хэрэг нэмж бүртгэгдлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ