“Сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах” тушаалын хэрэгжилт

Эрүүл мэнд, спортын сайдын “Сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 449 дүгээр тушаал батлагдан, салбарын хэмжээнд хэрэгжиж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ.
Энэхүү тушаалаар хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчлэх, эрүүл мэндийн ажилтны сахилга хариуцлагыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн хүлээгдлийг бууруулах, тусламж, үйлчилгээний алдаа зөрчил гаргахгүй байх, иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, тодорхой ажил зохиох, үр дүнг тооцон, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мэдээллийг ил тод болгох талаар эрүүл мэнд, спортын байгууллагын удирдлагад тодорхой үүргийгөгсөн.
Өнгөрсөнхоёрдугаар сарын байдлаар төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн амбулаторийн хүлээгдэл дунджаар тав хоног, хэвтүүлэн эмчлэх орны хүлээгдэл долоо хоног байна. Энэ нь 2015 оны 3 дугаар улиралтай харьцуулахад амбулаторийн хүлээгдэл дунджаар найман хоногоор, хэвтэн эмчлэх орны хүлээгдэл дунджаар 15 хоногоор буурсандүн гарчээ.
Нийслэлийн дүүргүүдийнхувьд авч үзвэл эрүүл мэндийн байгууллагын хэвтэн эмчлүүлэх орны хүлээгдэл их, ялангуяа Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Уламжлалт эмчилгээний тасгийн орны хүлээгдэл хамгийн удаан буюу нэгсараас дээшхоногтой байна. Энэ сарын сарын байдлаар тусламж, үйлчилгээний нийт 25 алдаа, зөрчил бүртгэгдсэнньөнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар буурсан үзүүлэлттэйбайгаа юм.
2015 онд тус яамандиргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хувьд нийт 3, 050 өргөдөл, гомдол ирснээс шийдвэрлэж хариу өгсөн 2,843 буюу шийдвэрлэлтийн хувь 93.2 байна. ЭМСЯ-ны харьяа байгууллагад нийт 2,669 өргөдөл, гомдол ирснээс шийдвэрлэлт 95.4 хувьтай байна. Эрүүл мэнд, спортын байгууллагууд нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Сангийн яамнаасэнэ оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс нэвтрүүлсэн нэгдсэн шинэ шилэн дансны системд хуулийн хугацаанд мэдээллийг нийтэд ил тод мэдээллэх ажил жигдэрч, байгууллагын батлагдсан төсөв, санхүүгийн тайлан, төсвийн сар, улирлын мэдээллийг байгууллагын самбарт тогтмол байрлуулждадсан байна.
Хэдийгээр салбарын сайдын дээрхи тушаалыг эрүүл мэндийн байгууллагууд жигд хэрэгжүүлэн ажиллаж байгаа ч сайжруулж, эрчимжүүлэх асуудлууд байсаар байна. Тухайлбал,Биеийн тамир спортын байгууллагуудын хувьд тус тушаалын хэрэгжилт удаашралтай, мэдээлэл жигд бус байгаад анхаарч, тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээндзорилтот ажлыгэнэ сараас эхлүүлээдбайна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ