"Road Expo Mongolia 2016" үзэсгэлэн конференци нээлтээ хийлээ

"Road Expo Mongolia 2016" олон улсын үзэсгэлэн, конференцөнөөдөр Шангрила зочид буудлын "Боллруум" танхимд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн, конференцид гадаад дотоодын авто замын эрдэм шинжилгээ,судалгааны байгууллагууд, техник тоног төхөөрөмж, материал ханган нийлүүлэгчид, авто замынкомпаниуд оролцож байна.


Үзэсгэлэнг Зам, тээврийн сайд М.Зоригт нээж, холбогдох мэргэжлийн хүмүүс илтгэл тавив. Тухайлбал, Монгол Улсын авто змын сүлжээний өнөөгийн байдал, цаашдынчиг хандлага сэдвээр ЗТЯ-ны мэргэжилтэн н.Оюундэлгэр, Шилэн мяндсаар хүчитгэсэн халуун асфальтбетон сэдвээр "KICT барилгын технологийн хүрээлэнгийн ахлах судлаач Ом Бён Шик, Авто за болон инженерийн байгууламжийн ажлынчанарын баталгаа хангах сэдвээр Заксон-Анхалт мужийн Инженерийн танхимын гүйцэтгэх захирал доктор Райнер Бергер илтгэл тавьлаа. Үзэсгэлэн маргааш үргэлжилнэ.
"Авто зам экспо" авто замын техник, технологийнүзэсгэлэн, конференцийг2013, 2014, 2015 онд тус тус амжилттай зохион байгуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ