Цалин хөлс, ажиллах хүчинтэй холбоотой гомдол их иржээ

Засгийн газрын “11-11” төвөөр дамжуулж иргэд 548 санал хүсэлт ирүүлсэн байна. Шинэчлэлийн Засгийн газрын “11-11” төвд өнөөдрийн байдлаар Уул уурхайн яамтай холбоотой 548 санал, хүсэлт ирсэнийг цаг тухай бүрт нь хариулт өгч холбогдох арга хэмжээ авсан байна. Ингэхдээ санал, хүсэлт 509, гомдол 22, талархал 1, шүүмжлэл 16 ирүүлснийг хүлээн авч хариу өгөн ажиллажээ. Ирүүлсэн санал хүсэлтийн дийлэнх хувийг Оюу толгой, Таван толгойг тойрсон асуудал, цалин хөлс, ажиллах хүчинтэй холбоотой асуудлаар иргэд хандсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ