Лениний музейн хурал дахин хойшиллоо

Лениний музейн өмчлөлтэй холбоотой шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болох ёстой ч дахин хойшиллоо. Учир нь МАН-ынхан хурлыг хойшлуулах хүсэлт гаргаснаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, зургадугаар сарын 7-ны өдрийн 14.00 цаг хүртэл хойшлуулсан байна. Ингэснээр Лениний музейн гэх тодотголтой хэрэг гурав дахь удаагаа хойшилж байгаа юм.Одоогоор уг хэрэгт 26 хүнийг гэрчээр байцааж байгаа билээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ