Аз жаргалтай амьдрах аргагүй ямар орон байдаг вэ?

Дэлхийд хамгийн аз жаргалтай амьдрах аргагүй орноор африкийн Бурунди улс, харин хамгийн аз жаргалтай амьдарч болох орноор Данийн вант улс тодорчээ. НҮБ-ын захиалгаар “Sustainable Development Solutions Network” компанийн явуулсан “World Happiness Report Update 2016” судалгааны дүн үүнийг харуулж байна.

Дани улсаз жаргалын түвшингээр өнгөрсөн оны тэргүүн Швейцарыг эхний байрнаас буулгаж, хоёр руу ухраажээ.Амьдралдаа хамгийн их сэтгэл хангалуун байдаг эхний арван оронд бас Исланд, Норвег, Финланд, Канад, Нидерланд, Шинэ Зеланд, Австрали, Швед орсон байна.

Бурунди улс жагсаалтын хамгийн сүүлчийн 157 дугаарт бичигдэж, өмнө нь Сири, Того, Афганистан, Бенин улс оржээ.

11-т Израиль, 12-т Австри, 13-т АНУ бичигдсэн байна. Герман 16, Их Британи, 26, Япон 53, Хятад 83 дугаар байранд оржээ.

Орос улс жагсаалтын 56-д бичигдсэн байна. Өнгөрсөн 2015 онд 64-т орж байжээ.

Хүн амын аз жаргалын түвшин тухайн орны амьжиргааны түвшинд тэр бүр нийцдэггүйг илтгэл зохиогчид дурдсан байна. Эдийн засаг, нийгмийн болон байгалийн хүчин зүйлсийн нийлбэр нь сэтгэл ханамжинд нөлөөлдөг аж. Түүнчилэн нийгмийн тэгш бус байдал бага орнуудын иргэд илүү аз жаргалтай байдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ