Улаанбаатарт 8 хэм дулаан

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр баруун зүгийн нутгаар, маргааш нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орно.
2016 оны 03 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутггаар хур тунадас, нойтон цас орж, явган шуурга шуурна . Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүсийннутгаар 9-14 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ