ТҮК-ийн ажилчдын хүүхдүүд баярлав

Нийслэлийн захиргаанаас хүүхдийн баярыг угтан зохион байгуулж буй нүдээ оносон ажлын нэг нь ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийг баярлуулах ажил юм.
Дөнгөж сая Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Хүүхдийн ордонд сурлагын өндөр амжилт гаргасан 200 хүүхдийг зусланд амрах эрхийн бичгээр, 32-ыг нь мөнгөн шагналаар урамшуулахын зэрэгцээ ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдэд мөн зусланд амрах эрхийн бичиг гардуулж баярлууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ