Өнөөдөр Дэлхийн яруу найргийн өдөр

1999 онд ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурлын 30 дугаар чуулганаас Дэлхийн яруу найргийн өдрийг(World Poetry Day) жил бүр гуравдугаар сарын 21-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм. Дэлхийн яруу найргийн анхны өдрийг ЮНЕСКО-гийн төв байр байдаг Парис хотод тэмдэглэжээ.
“Яруу найрагорчин үеийн хүний оюуны хамгийн хурц хурц асуудалд өгөх хариулт болж чадна, ингэхийн тулд түүнд нийгмийн илүү өргөн анхаарлыг хандуулах шаардлагатай” гэж ЮНЕСКО-гийн шийдвэрт дурдсан байдаг.
Энэ өдөр нь хүмүүст нээлттэй жинхэнэ орчин үеийн урлаг болох яруу найргийн эерэг дүрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд бүрдүүлэхэд үйлчлэх учиртай гэж ЮНЕСКО үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ