НӨАТ-ын шинэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардана

НӨАТ-ын шинэ хууль иргэдийн амьдралд хэрхэн дарамт учруулж байгаа тухай нийслэлийн 6 дүүргийн 8000 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөрхэвлэлийн бага хурал зарлалаа. Автобусны эцсийн буудал дагуух болох орон сууцны хороолол дундах жижиг ТҮЦ, үсчин, гуталчдыг "кассын машин заавал худалдан ав, аваагүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсооно" хэмээн холбогдох байгууллагуудаас удаа дараа дарамталж, сүрдүүлж эхэлсэн гэнэ.
Өдрийн хоолоо арайхийн залгуулж байгаа иргэдэд кассын машиныг худалдан авах чадал тэр бүр байхгүй, авсан ч энэ машиныг хэрэглэж эхэлснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэж иргэдийн нуруун дээр дахин дарамт учруулах болно гэх мэт асуудлыг хөндөн мэдээлэл өгөх юм байна. Тиймээс НӨАТ-ын тухай хуулийн зарим заалтанд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж төр засагт дуу хоолойгоо хүргэх болсноо ийнхүү зарлалаа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ