Ш.Эрдэнэтуяаг суллажээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах “Түмэн хишигтэн”-ий захирал Ш.Эрдэнэтуяаг энэ сарын 18-нд гэрээс нь баривчилсан талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл түүнийг тэр өдөр нь буюу баасан гаригт саатуулан, шалгаад сулласан байна.

Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг болон “Натур фрэйндли” компанийн гурван ажилтанг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх шүүх хурал болж, дахин 14 хоног хорих шийдвэр гаргасан юм. Тэднийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчилжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ