Сэтгэцийн өвчтэй хүн дээрэм хийхийг завджээ

Баянзүрх дүүрэгт өчигдөр сэтгэцийн өвчтэй этгээд буугаар хүн сүрдүүлсэн хэрэг гарчээ.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гүнжидийн хоолойн задгайд суух 19 настай эрэгтэй /сэтгэцийн өвчтэй гэх/ А нь нүүрээ алчуураар боож, “Карбин” загварын буу барьж, тус тоотод суух эмэгтэй 36 настай А-г айлган сүрдүүлж, 20 мянган төгрөг нэхэж танхайрсан байна. Тухайн үед “Карбин” загварын буу сумгүй байжээ.
Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ