АНУ Ирак руу нэмэлт хүч илгээнэ
Иракт ажиллаж байсан Америк цэрэг Исламын улс бүлэглэлийн цохилтод өртөж бямба гарагт амь үрэгдсэн. Энэ хэргийн дараа АНУ-ын албаны төлөөлөгч мэдэгдэл хийж, Иракт илүү олон усан цэрэг тараан байрлуулна хэмээн зарлалаа.

Мөн АНУ Мосул хотыг Исламын улс бүлэглэлийн гараас буцаан авахаар төлөвлөж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. 26 дугаар явуулын усан цэргийн ангийн цэргүүд Ирак дахь Америк цэргүүддээ хүч нэмнэ хэмээн Пентагоноос мэдэгдсэн байна. Гэхдээ яг хэдэн цэргийг Ирак руу нэмэлт хүч болгон илгээх тухай тодорхой мэдээлсэнгүй боловч энэ хөдөлгөөн нь Иракийн хойд хэсэгт Исламын улс бүлэглэлтэй тэмцэж байгаа цэргийн хүчний аюулгүй байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх юм.Өнгөрсөн бямба гарагт нэг америк цэрэг цэргийн бааздаа байхдаа Исламын улс бүлэглэлийн пуужингийн цохилтод өртөж амь насаа алдсан. Ингэснээр Исламын улс бүлэглэлийн эсрэг ажиллагааны явцад хоёр дахь цэрэг маань амь насаа алдлаа хэмээн Америкийн эх сурвалж онцолж мэдээллээ. Өөр хэд хэдэн цэрэг шархадсан байна. Америк ийнхүү Ирак руу цэргийн нэмэлт хүч илгээж байгаа нь цэргийнх нь амийг хөнөөсний шууд хариу байлаа.
Өнгөрсөн 7 хоногт Анбар мужийн Рамади хотын ойролцоо Исламын Халифатын цуврал халдлагын үеэр 47 Ирак цэрэг амь үрэгдсэн юм. 2014 оноос хойш Иракт дайн мөргөлдөөний хөлд Анбар мужийн 3.2 сая хүний 1/3-ээс илүү нь орон гэргүй болсон байна.
Э.Лхагва
СЭТГЭГДЭЛ БИЧИХ