“Гуа Марал Эрдэнийн Титэм”-ийг танилцуулж байна

“Монгол туургатан мисс”-ийн тэмцээн энэ сарын 20-нд буюу өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Миссийн тэмцээнд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байгаа юм. “Монгол туургатан мисс” тэмцээн олон улсын миссийн тэмцээний жишгээр 6 төрлөөр шилдгээ тодруулна.

-Мисс модель

-Мисс фото

-Мисс авьяас

-Мисс бикини

-Мисс үндэсний хувцастай

-Мисс гүүдвил /оюунлаг, ухаалаг, тусч/ гэсэн номинациудаар шилдгүүдээ шалгаруулна.

Мөн энэхүү төрлөөс гадна “Дэд мисс”, “Тэргүүн мисс”-ийг тодруулан урамшуулан шагнах юм. Тэргүүн мисс 30 сая төгрөгийн эзэн болох бол дэд мисс 10 сая төгрөгийн эзэн болно.

Дэлхийд гайхагдаж байгаа энэхүү олдворууд нь 2001 онд Тува улсын Красноярск мужын өмнөд хэсэгт байрлах Аржаан тосгоны орчимоос олдсон бөгөөд 2500 жилийн өмнө амьдарч байсан эртний хаан хатадын оршуулга гэж эрдэмтэд үзэж байна.Энэхүү түүхийн үнэт олдворуудыг дэлхийн нэр хүндтэй музейнүүд өөртөө авахыг хүсэж олон сая доллар санал болгосон хэдий ч Тувагын ард түмэн өөрсдийн өв соёлоо Аржаан-2 Музейдээ хадгалж үлджээ.

Монгол туургатан Миссийн тэмцээнийг санаачлан зохион байгуулагчид энэхүү үнэт олдвороос санаа авч “Гуа Марал Эрдэнийн Титэм”-ийг тэргүүн миссдээ зориулан бүтээжээ. Титэм нь хаданд авирах Гуа маралын сүргийг дүрсэлсэн бөгөөд орой дээрх сүргийн манлай Гуа Марал нь дөрвөн туурайгаар нэгэн цэгт гишгэж ихэмсэгээр тэнгэр өөд ширтэж байгааг биетээр бүтээжээ.

Титэмийг бүхэлдээ мөнгөөр цутгаж “Хувилгаан” үнэт чулуугаар чимэглэсэн бөгөөд орой дээрх Гуа марал нь 999 сорьцтой алтан шармал юм. Монголын нууц товчооноо хүмүүний үүсэл гаралыг Бөрт чоно, Гуа маралаас үүдэлтэй гэсэн билэгдэлээр Монгол туургатны гоо бүсгүйн титэмээ Гуа Маралаар урласан гэж зохион байгуулагчид тайлбарласан юм.

Дашрамд дурьдахад энэхүү титэмийг уран дархан Т.Энхтайван урласан бөгөөд бүтээлийн өртөг нь 4,5 сая төгрөгөөр бүтсэн бол Монгол Туургатан хацар гоо охидын тэргүүнийг чимж жил ирэх тутам үнэ цэнэ нь өснө гэдэгт итгэлтэй байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ