Нээгддэг ч үгүй, хаагддаг ч үгүй нэгэн газар энэ юм

Нэгдүгээр төрхийн өргөтгөл гэх бэлгэдлийн чанартай, үзэсгэлэн ч юм уу гэмээр нэгэн барилга сүндэрлэсээр л... Нээгддэг ч үгүй, хаагддаг ч үгүй эл газрыг яалтай вэ?

Тулгар эхчүүд ёолсоор хажуугаар нь тойрч харагдана. Төрөх эмнэлэг хүрэлцээгүйгээс зарим нь бараг гэртээ төрөх нь холгүй дуулдана.

Энийг шийдчих эрх мэдэлтэн манайд байна уу? Хоёрын хооронд ингэж байлгахаар комиссын ч болтугай дэлгүүр болгож, болохгүй аваас бүр хааж амрахсан.

М.Тэлмэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ