Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан вагон үйлчилгээнд гарлаа

Тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэхшээлтэй иргэдийн хувьд барилга байгууламжинд саадгүйгээр нэвтрэх, хот, улс хооронд зорчиход нэн хүндрэлтэй байдаг. Ер нь бол манайд Тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам талбай, үйлчилгээ дутмаг байдаг.

Тухайлбал, тэдгээр иргэд өнөөдрийг хүртэл хот хоорондын нийтийн тээвэр, агаарын болон төмөр замаар зорчихдоо зориулалтын бус тээврийн хэрэгслээр бусдын тусламж дэмжлэгтэйгээр зорчдог байна. Харин тэргэнцэртэй иргэд одооноос эхлэн зориулалтын галт тэргээр үйлчлүүлэх болсон талаар МТЗ-ын Суудлын вагон депогоос мэдээллээ. Дээрх галт тэргийг эхний ээлжинд орон нутгийн чиглэлд явуулахаар болжээ. Ийнхүү эхний юагон өнөөдөөр иргэддээ үйлчилж байна. Үүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд талархалтайгаар хүлээн авч, цаашид нийгмийн харилцаанд ороход нэг алхам урагшиллаа хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байна.

Өнгөрөгч 2015 онд, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний үндэсний холбооноос дээрх иргэдийг хот дотор болон хот хооронд саадгүй зорчиход тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх талаар “Хамтдаа аялъя” хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М. Зоригт оролцож, тэргэнцэртэй иргэдийг хот дотор болон хот хооронд зорчих эрхийг хангах талаар төмөр зам болон агаарын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудтай санал солилцсон юм.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн 9-р зүйлд, конвенцид нэгдэгч улс орнууд нь хөдөө орон нутаг, хот суурин газрын хаана ч эдгээр хүмүүсийг бусдын адил өөрийн хүрээлэн буй орчин, тээвэр, мэдээлэл харилцаа холбоо тухайлбал мэдээлэл харилцаа холбооны технологи, систем болон нийтэд нээлттэй үйлчлэх буюу зориулагдсан бусад төрлийн объект үйлчилгээг хүртэх явдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авна хэмээн заасан байдаг байна.

Ялангуяа галт тэрэгний зорчигч үйлчилгээний зохион байгуулалтанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг огт тусгаагүй байдаг аж. Тэргэнцэртэй иргэд галт тэргээр зорчих үедээ сэтгэл зүйн болон биеийн хөдөлгөөний хязгаарлалтад байдаг ба галт тэрэг дотор чөлөөтэй хөдлөх, ариун цэврийн өрөө ашиглах, саадгүйгээр гарах, орох үйлдэл хийж чадахгүй хэн нэгнээс хараат буюу бусдаас тусламж дэмжлэг хүсэхээс аргагүй байдалд ордог. Үүнээс гадна 2015 оноос эхлэн Улаанбаатар хотод хүртээмжтэй автобус үйлчилж эхэлсэн ч үйлчилгээний зохион байгуулалт төдийлөн хангалттай бус байгаагаас саадгүй зорчиж чаддагүй байна.

Дээрх галт тэргийг эхний ээлжинд орон нутгийн чиглэлд явуулахаар болж, уг үйлчилгээ өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ