Шампанск тэвэрсэн бамбарууш ба сэргэлэн "гар"-ууд

Хог л тарьчихгүй бол болохгүй нь ч юу байхав
Нэгдүгээр эмнэлгээс УБИС, Сэлбэ чигт эргэдэг зам дагуу наймааны бяцхан цэгүүд гарчээ. Байр байдлыг нь ажвал явуулын бөгөөд ганц, хоёрхон хоногийн настай нь илт байв. Эх, үрсийн хийгээд хонхны баярт зориулсан гэхээр худалдааны гол бараа нь амьтай, амьгүй цэцэг, хүүхдийн тоглоом, наадгайхан харагдлаа. Худалдан авагчид ч олонтой юм. Сэргэлэн “гар”-ууд сиймхийг ч анддаггүй юм байна. Хүнд хүрсэн үйлчилгээ гэж үүнийг л хэлэх болов уу. Хог л тарчихгүй бол болохгүй нь ч юу байхав. Архи ууж, тамхи татсан биш дээ.
М.Онон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ