Эрдэмтэд: Гоо сайхны бүтээгдэхүүн байнга шахуу харшил үүсгэдэг

Норвегийн мэргэжилтнүүд гоо сайхны бүтээгдэхүүнийг дагалдах үр дагавар байнга шахуу дагуулдаг гэж тодорхойлжээ.
Тийнхүү үсний будаг, мөн олон чийгшүүлэгч тос эрүүл мэндэд аюултай гэдгийг тэд сэрэмжлүүлж байна.
Хамгийн их үр дагавар учруулдаг бүтээгдэхүүний дотроос шинжээчид чийгшүүлэгч тос, гоо сайхны цэвэрлэгч хэрэгсэл, нарны туяанаас хамгаалах тос, үсний будгийг онцлон дурджээ.
Үсний будаг хамгийн их зэмлэл дагуулж байна. Олонхи гомдол харшилтай холбоотой аж. Үсний будгийн найрлагад ордог бодисуудын харшилтайхүмүүс экземтэй болох, улайх, загатнах болон хуйх, нүүр болон хүзүүгээр цэврүү гарах зэрэг тийм шинж тэмдэг ажиглагддаг байна. Зарим хүнд харшил дух, нүдний эргэн тойронд хавагнах байдлаар илэрдэг байна.Үс будсанаас хойш хоёр өдрийн дараа шинж тэмдэг ерөнхийдөө илэрдэг бөгөөд долоо хоногоос нэлээд хэдэн сар хүртэлхугацаагаар үргэлжилж болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ