Өнөөдөр Дэлхийн усны нөөцийн өдөр

Дэлхийн усны нөөцийн өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг юм. 1992 онд Рио-де-Жанейро хотод болсон НҮБ-ын Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хөгжлийн асуудлаархи бага хурал дээр ийм өдөртэй болох санаа анх гарсан юм. Ус хүн төрөлхтөнд хэрэгтэй. Дусал ус чих хүч агуулдаг, дусал ус бүх хүнд хэрэгтэй. Дэлхийн гадаргуугийн 70% нь усаар бүрхэгдсэн хэдий ч, 97,5% нь давстай ус юм.Үлдсэн 2,5% нь ундны ус, бараг 68,7% нь оргил болон мөсөн голуудын хөлдсөн ус. Нийт усны нөөцийн ердөө ганцхан хувийг хүн ашиглах боломжтой. 20 дугаар зуунд ус ашиглалт 6 дахинөссөн бөгөөдхүн амын өсөлтийн хурдацаас 2 гаруй дахин давж байна. Хөгжингүй орнуудад шугам хоолойноос гоожсоноос болж ундны усны нөөцийн 30 хүртэл %-ийг алдаж., харин зарим томхон хотод 70%-д ч хүрч мэднэ. Тийнхүү НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн тогтоолоороо гуравдугаар сарын 22-ныг Дэлхийн усны нөөцийн өдөр гэж зарласан юм.

Дэлхийн усны нөөцийг өдрийг тэмдэглэх болсон гол зорилго нь:

-Хүн амыг ундны усаар хангах асуудлыг шийдвэрлэх зохих арга хэмжээ авахад тус дөхөм үзүүлэх;

-Ундны усны нөөц болон нийт усны нөөцийг хамгаалж, хадгалах нь чухал болох тухай олон нийтэд мэдээлэх;

-Дэлхийн усны нөөцийн өдрийг тэмдэглэх арга хэмжээнд засгийн газар, олон улсын агентлаг, төрийн бус байгууллагууд болон хувийг секторыг татан оролцуулах ядал юм.

Гуравдугаар сарын 22 болхүрээлэн байгаа орчин болон нийгмийн хөгжилд усны нөөц туйлын чухал болохыг хүн төрөлхтөнд сануулах хосгүй боломж юм. Бодит хүч чармайлт нь энэ салбарын асуудал болон шийдвэрийн аль алиныг ойлгох олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэхэд туслаж чадна.Нааштай үр дүнд хүрэхийн тулдерөнхий сэдвийн хүрээн дэх хоосон үг яриаг үүрэг, үйл ажиллагаа болгох шаардлагатай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ