Twitter 10 нас хүрэв

“Twitter” 10 нас хүрэв. Микроблогийн энэ сервисийн ажиллаж эхлэсэн албан ёсны огноог 2006 оны гуравдугаар сарын 21 гэж үздэг бөгөөд компанийг үндэслэгчдийн нэг Жек Дорсигийн үлдээсэн “just setting up my twttr” гэсэн хамгийн анхны бичлэг энэ өдөр нийтлэгджээ.
Өнөөдөр сард320 сая хүн “Twitter” идэвхитэй ашиглаж байна. Тэд өдөр бүр 500 сая орчим мэдээ илгээдэг байна.
“Twitter” бий болсонтой холбогдуулан бусад түүхэн үйл явдлаас дурдая. Тухайлбал, 2007 оны наймдугаар сард хэштэгийн символыг (#) сервист анх ашиглаж эхлэсэн бөгөөд 2009 оны дөрөвдүгээр сард америкийн жүжигчин Эштон Кутчер “Twitter”-ийг анхны хэрэглэгч болж, түүний уншигч нь нэг саяд хүрчээ.
Бас нэг чухал үйл явдал гэвэл, хөлбөмбөгийн ДАШТ нь“Twitter”-ээо хамгийн их хэлэлцэгдсэн спортын үйл явдал юм. Зургаадугаар сарын туршид 672 сая гаруй твитнийтлэгдсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Леонардо Ди Каприо “Оскар”-ын шагнал хүртсэн нь сүүлчийн томхон үйл явдал болсон юм.Тэгэхэд хэрэглэгчид минут тутамд 440 мянган твит илгээж байсан нь телевизийн хөтлөгч Эллен Деженересийн олуулаа авахуулсан сэлфийн тогтоосон дээд амжилтыг эвджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ